МАД Инвестмент Солюшнс компани салбартаа олон улсын ёс зүй болон үл хөдлөх хөрөнгийн хэмжилт стандартын холбооны анхдагч төлөөлөгч боллоо

Олон Улсын Ёс Зүйн Стандартын Хороо болон Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Хэмжилт Стандартын Холбооны гишүүнээр элсэн Мэргэжлийн Итгэмжлэгдсэн Гэрчийн үнэмлэхээ баталгаажуулав.

Улаанбаатар: МАД Инвестмент Солюшнс компани нь Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олон улсын шилдэг туршлагуудыг татан оруулах зорилготойгоор ажиллаж байна. МАД компани өөрсдийн үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөн “Мэргэшсэн Үнэлгээчдийн Рояал Институт”-ийн үүсгэн байгуулсан дэлхийд тэргүүлэгч, олон улсын томоохон хоёр группын гишүүн байгууллага боллоо. Дээрх хоёр байгууллага нь дэлхий нийтийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ил тод, тогтвортой байдлыг нэвтрүүлэх зорилготой юм.

Олон Улсын Ёс Зүйн Стандартын Хороо нь дэлхий даяар 60 орчим мэргэжлийн байгууллага, болон стандарт тогтоогч байгууллагуудыг нэгтгэсэн томоохон холбоо юм. 2014 онд НҮБ-с зохион байгуулсан уулзалтын хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд газар, үл хөдлөх хөрөнгө, барилга, дэд бүтцийн чиглэлээр ажиллаж буй байгууллагуудад олон улсын ёс зүйн баримтлах зарчим стандартыг нэвтрүүлсэн юм. Ёс зүйн үндсэн зарчмууд нь үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн зан байдлыг чиглүүлж итгэлцэл бий болгодог. Үл хөдлөх хөрөнгө болон холбогдох салбарын мэргэжилтнүүдэд Олон Улсын ёс зүйн нэг ижил стандартыг нэвтрүүлсэнээр олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг илүү ил тод, тогтвортой болгох юм.

Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Хэмжилт Стандартын Холбоо нь дэлхий даяар 70 гаруй мэргэжлийн болон ашгийн бус байгууллагуудыг нэгтгэсэн бөгөөд гол зорилго нь үл хөдлөх хөрөнгийг хэмжихэд шаардлагатай олон улсын, тогтвортой стандартыг боловсруулан, түүний хэрэгжилтийг хангахад оршино. Тус стандартыг нэвтрүүлсэнээр үл хөдлөх хөрөнгөд тогтсон стандартын дагуу хэмжилт хийгдэж, ил тод зах зээл, нийтийн итгэлцэл, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэн зах зээлийн тогтвортой байдлыг хангана.

МАД Инвестмент Солюшнс компанийн Ерөнхий Захирал ноён Кристофер де Грубен “Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн арван жилийн дотор үлэмж ихээр хүрээгээ тэлсэн, цаашид ч өсөж хөгжих боломжтой. Дөнгөж төлөвшиж буй зах зээл гэдэг утгаараа Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл олон улсын шилдэг туршлага, стандарт, ёс зүйг нэвтрүүлж ирээдүйн хөгжлийг баталгаажуулах боломжтой. МАД компанийн хувьд, бид ажиллаж буй төсөл бүртээ олон улсын стандартыг нэвтрүүлэхийг зорин ажилладаг. Бидний хувьд Олон Улсын Ёс Зүйн Стандартын Хороо болон Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Хэмжилт Стандартын Холбооны гишүүнээр элссэн нь нэр төрийн хэрэг юм.” гэжээ.

Кристофер де Грубен нь Австрали Улсын Сидней хотод РИКС-ийн албан ёсны сургалтанд сууснаар Мэргэжлийн Гэрчийн итгэмжлэл хүртсэн нь компанийн үйл ажиллагааг улам өргөжүүлж, өөрийн хийсэн үнэлгээг олон улсын аль ч шүүхэд хамгаалах эрх үүсгэж байгаа юм.

 

Мэргэшсэн үнэлгээчдийн Рояал Институтийн тухай (РИКС)

РИКС нь 100,000 гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том, итгэмжит, олон улсын мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн байгууллага юм. Тус байгууллага нь газар, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт холбогдох мэргэжлийн болон ёс зүйн бүхий л стандартыг боловсруулан хэрэгжүүлдэг. РИКС мэргэжилтнүүдийг дэвшүүлж, хамгийн дээд түвшний стандартыг нэвтрүүлэн, үйлчлүүлэгч хэрэглэгчдийг ёс зүйн кодуудын дагуу хамгаалж, зөвлөгөө, дүн шинжилгээ, удирдамжаар хангадаг. РИКС-ийн гишүүд нь итгэмжлэгдсэн судлаач болдог бөгөөд МРИКС гэсэн нэрэээрээ олон нийтэд танигддаг. (МРИКС- РИКС ийн гишүүн)

МАД Инвестмент Солюшнс компанийн тухай

МАД компани нь 2009 онд Монголын зах зээл дахь төрөл бүрийн үл хөдлөх хөрөнгүүдэд хөрөнгө оруулагч нарт дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалтын фирм, үл хөдлөх хөрөнгийн судалгааны чиглэлээр байгуулагдсан. Одоогийн байдлаар МАД ХХК 4 багийн (Судалгаа, Үл хөдлөх хөрөнгө, Дотоод Засал, Засал) 42 ажилтантайгаар, Монгол Улс дахь цор ганц РИКС-ийн итгэмжлэгдсэн компани болон ажиллаж байна. МАД компани АХБ, Дэлхийн Банк, Азийн Сан гэх мэт олон улсын донор агентлагуудын төслүүд дээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөнтүүнчлэн МАД компани нь Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах өөрсдийн үйлчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээг үзүүлдэг.